МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОБЕГ-тай хамтран ажиллах талаар тохиролцлоо

ОБЕГ-тай хамтран ажиллах талаар тохиролцлоо

Газрын тос боловсруулах үйлдвэр нь монгол улсад нефть-химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарын суурь, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болж буй учраас олон салбар, чиглэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шат болон ашиглалтын үед аюулгүй ажиллагаа нэн чухал учраас энэ чиглэлд Онцгой байдлын ерөнхий газартай нягт хамтран ажиллахаар болж байна. Өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хийгдэж буй ажилтай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Мандахгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа.  

Газрын тос боловсруулах үйлдвэр нь аюулгүй ажиллагаагаа бүрэн хангахын тулд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат хяналтын системээр удирдахаас гадна аливаа эрсдэлд бэлэн байх үүднээс өөрийн гал унтраах ангитай байх юм. Аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй осол гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд Онцгой байдлын ерөнхий газар чиг үүргийнхээ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжтой талаар тус байгууллагын удирдлага саналаа хэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь монгол улсад анх удаа байгуулагдаж буй, цоо шинэ салбарын эхлэл учраас аюулгүй ажиллагааны хувьд зураг төслийн шатнаас эхлэн хамтран ажиллах шаардлагатайг мөн онцоллоо. Уулзалтын төгсгөлд, аливаа осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хохирол багатай даван туулах чиглэлд хүний нөөц бэлтгэх болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн хангамжийн тал дээр мэргэжлийн заавар зөвлөмж, туслалцаа үзүүлэх гэхчлэн асуудлуудыг багтаасан санамж бичиг байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.