
Франц улсын элчин сайд Себастьян Сүрүн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй уулзан Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд оролцож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Төслийн явцын талаар дэлгэнгүй мэдээлэл сонссоны дараа элчин сайд ноён Сүрүн, Францын талаас уг төсөлд галын аюулгүй байдлыг хангах тусгай зориулалтын машин, техник төхөөрөмж нийлүүлэх, мөн энэ чиглэлийн сургалт зохион байгуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тус улсын засгийн газар, монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-т гал унтраах машин техник нийлүүлж байгаа юм