Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж нийлүүлж буй Францын “Десотел” компанийн менежер Франсуа Күэ, Зохицуулагч Б.Алзахгүй, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нартай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь аюулгүй ажиллагаагаа бүрэн хангахын тулд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат хяналтын системийн удирдлагаас гадна аливаа эрсдэлд бэлэн байх үүднээс өөрийн гал унтраах ангитай байх юм. Гал унтраах ангийн техник, тоноглолын хангамжийн чиглэлээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ОБЕГ-тай Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.