МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шадар сайд Ө.Энхтүвшин Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын угсралтын ажилтай танилцав

Шадар сайд Ө.Энхтүвшин Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын угсралтын ажилтай танилцав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг Дорноговь аймагт ажиллаж Засгийн газраас тус аймагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалттай танилцав. Тухайлбал, Газрын тосны үйлдвэрийн ерөнхий танилцуулга, газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын явцтай танилцан тулгамдсан зарим асуудлыг Засгийн газарт уламжлахаар боллоо.“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн сургууль, цэцэрлэг оффис үйлчилгээтэй хотхоны барилгын 11 объектын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Эхний ээлжинд ашиглалтад орох оффис үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц 2, 40 айлын орон сууц, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцын барилгыг орон нутгийн компаниуд болон “Хангай бигэр” ХХК барьж байна. Барилгын ажил Хөгжлийн банкны санхүүжилтээс шалтгаалан удааширч байгаа талаар гүйцэтгэгч компанийн удирдлагууд Шадар сайдад мэдээллээ. Тус орон сууцны хотхон зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнуудыг төдийгүй үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад ажиллах гадаад дотоодын мэргэжилтнүүдийг амьдрах орчин нөхцлөөр нь хангах зорилготой.  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил энэ онд эхлэх учраас хотхоны барилгын ажлыг дулааны улиралд амжиж гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг саадгүй олгох үүрэг чиглэл өгнө гэдгээ Шадар сайд хэллээ.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.