МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ОФИЦЕРУУД ЗОЧИЛЛОО

БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ОФИЦЕРУУД ЗОЧИЛЛОО

Монгол Улсад Олон улсын Стратегийн Менежментийн туршлага судлахаар ажиллаж буй БНЭУ-ын Батлан ​​хамгаалах удирдлагын коллежийн хурандаа цолтой офицерууд Монгол-Энэтхэг хоёр улсын стратегийн харилцааны гол тулгуур болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилттэй танилцлаа. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, уг төсөл хэрэгжиж эхэлсэн түүх, олон сорил бэрхшээлийг даван туулж буй явц нь хоёр улсын төр засгийн тууштай бодлого, олон зуун хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм гэдгийг онцлоод, Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой уг төслийг халуун сэтгэлээр дэмжиж байгаа Энэтхэгийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийлье гэлээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнийг ахалж буй Хурандаа Жагги Харбир Сингх халуун дотно угтан авсан төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд хоёр ард түмний эртний найрсаг харилцаа энэ төслөөр дамжуулан улам батжихыг ерөөлөө.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.