МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНЭУ-ЫН ГХЯ-НЫ УДИРДЛАГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

БНЭУ-ЫН ГХЯ-НЫ УДИРДЛАГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

БНЭУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Ази хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга ноён Периасими Кумаран Монгол улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол-Энэтхэгийн найрамдал, хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК компанийн удирдлага, инженер мэргэжилтнүүд танилцуулснаас гадна төслийн менежментийн зөвлөх Энэтхэгийн төрийн Engineers India Limited компани, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компанийн удирдлагууд ажлын явц, нарийвчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй мэдээллээ.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.