МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНЭУ-ын Элчин сайд төсөл хэрэгжүүлэгч компанид зочиллоo

БНЭУ-ын Элчин сайд төсөл хэрэгжүүлэгч компанид зочиллоo

БНЭУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон ноён Атул Малхари Готсурве “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочилж, компанийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Монгол, Энэтхэг хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой анхаарч, төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа тэрээр илэрхийлээд, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн нийт хамт олон, инженер, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.