МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тосны үйлдвэр мөнгөөр хэмжимгүй үнэт зүйлс бий болгоно

Газрын тосны үйлдвэр мөнгөөр хэмжимгүй үнэт зүйлс бий болгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваад жилийн өмнөөс газрын тос олборлогч орон болсон Монгол Улс энэ салбартаа шат ахиж, түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Монгол эрдэмтэд, инженер, техникийн ажилтнууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, тус улсын өндөр мэргэжлийн баг хамт олонтой хамтран босгох энэ үйлдвэр манай улсын хувьд цоо шинэ аж үйлдвэрийн суурийг тавьж, эрчим хүчний хараат байдлаас гаргах чухал ач холбогдолтойгоос гадна улс орны эдийн засгийн бие даасан байдал, техник технологийн дэвшил зэрэг мөнгөөр хэмжишгүй үнэт зүйлийг бий болгох юм.

Цааш унших

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.