МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЛИЦЕНЗТЭЙ ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУДЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ЛИЦЕНЗТЭЙ ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУДЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Газрын тос боловсруулах үйлдвэр нь технологийн 12 байгууламжтай бөгөөд эдгээрээс 7 нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04 багц ажил) юм. Эдгээр байгууламжуудын барилга угсралтын ажлыг өчигдөр эхлүүллээ.

Уг багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ 2025.02.06 өдөр байгуулагдсан бөгөөд БНЭУ-ын Megha Engineering and Infrastructures Ltd компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

EPC 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын лицензээр барих бөгөөд эдгээр компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслөө гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгөөд байна.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.