Газрын тос боловсруулах үйлдвэрийн лицензтэй технологиудын лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах 7 тендерт “Shell”, “Honeywell UOP”, “Haldor Topsoe”, “Axens”, “Chevron Lummus Global”, “Technip”, “Merichem”, “Kinetics Technology” зэрэг үндэстэн дамнасан корпорациуд оролцож байна.
2021 оны 01 сарын 22-ны орой 22:30-аас 02:30 цаг хүртэл Төслийн менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай хамтран дээрх компанийн удирдлагуудтай онлайн уулзалт зохион байгуулан тендер болон гэрээтэй холбоотой зарим асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж, тендерийг яаралтай эцэслэх талаар ярилцав.
Шалгарсан компаниудтай гэрээ байгуулснаар газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн лицензтэй технологийн байгууламжуудыг барьж байгуулах, ашиглах эрхийг авахаас гадна тус технологийн суурь зураг төсөл боловсруулах, мөн үйлдвэрт шаардлагатай “proprietary equipment”, катализатор, нэмэлт бодис зэргийг нийлүүлэх боломж бүрдэнэ.