МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд эл хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсантай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэр, бүтээн байгуулалттай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн саналд Засгийн газар хариуцлагатай хандаж, ойлголтоо нэгтгэх зорилгоор Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдийг бодит нөхцөл байдалтай танилцуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгөв.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.