МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга С.Ганбаатар нь төр засгаас хэрэгжүүлж байгаа мега төслүүд, тэр дундаа Монгол улсын эрчим хүчний бие даасан байдалд нэн чухал ач холбогдолтой аж үйлдвэрийн томоохон төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар илт худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл, ярилцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч, төслийн болон төсөл хэрэгжүүлэгчдийн нэр хүндэд удаа дараа халдсан ноцтой үйлдэл гаргасаар ирлээ.

Төслийн хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө мөнгөний зарцуулалтыг төсөл хэрэгжүүлэгч компаниас гадна Монгол улсын болон БНЭУ-ын төр засгийн байгууллагууд хянан баталгаажуулдаг бөгөөд төслийн нийт үйл ажиллагаа нь ил тод, тогтмол хийгддэг хяналт шалгалт дор явагдаж байна.

Монгол, Энэтхэг хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд, засгийн газруудын түвшинд амжилттай хэрэгжүүлж буй энэхүү төслийг “мөнгө угаалт, луйвар болсон” гэх мэтээр илт гүжирдэн үгүйсгэж байгаа нь олон нийт болон гадаадын хөрөнгө оруулагчдад төслийн талаар буруу ташаа ойлголт өгөх, улс орны  эдийн засагт чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтэд ноцтой хор уршиг учруулах үйлдэл гэж үзэж байна.

Иймд, Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатарыг төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ ухамсарлаж, дэлхийн арав гаруй орны оролцоотойгоор олон зуу, мянган хүний хүчин чармайлтаар бүтээн байгуулагдаж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн үйл ажиллагааны талаар дахин худал мэдээ, мэдээлэл гаргахгүй байхыг шаардаж байна.

Хэрэв энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна.  

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.