Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, “Росгеология” компанийн ерөнхий захирал Сергей Горьков нар албан уулзалт хийв.
Уулзалтын үеэр “Росгеология” компани болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай газрын тосны геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах хэтийн төлвийн талаар ярилцаж, монгол улсын зүүн бүс нутаг дахь газрын тосны талбайн геологи, геофизикийн мэдээллийн санд үнэлэлт дүгнэлт өгөх, шинжлэх ухаан, геологийн хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа талууд илэрхийллээ.
Уулзалтын дараа “Росгеология” компанийн гадаад төслийн оператор “Зарубежгеология” компани болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тосны талбайд хайгуул, олборлолтын судалгаа шинжилгээ, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.