МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Өнөөдөр “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг болон Германы Ахмад Мэргэжилтний Албаны зуучлал хариуцсан менежер Ц.Ундармаа, Гадаад харилцааны менежер С.Бүжинлхам нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо. Уулзалтын үеэр Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон албадын дарга нар мэдээлэл өглөө. Газрын тос боловсруулах үйлдвэр бол өндөр технологид суурилсан, инженерчлэл-эдийн засгийн цогц шийдэл бүхий бүтээн байгуулалт. Техник технологийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудын нэг Герман улсаас газрын тос боловсруулалт, нефть-химийн аж үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн урих, энэ чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллах боломж бий талаар хоёр тал санал солилцлоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо”-ны Ахмад Мэргэжилтний Албаны зуучлалаар өмнө нь дөрвөн мэргэжилтэн ажиллаж байсан юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.