Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүхий л технологийн байгууламжууд, агуулах сав, танк резервуар, шугам хоолойн үндсэн бүтээцийн гол материал нь өндөр чанарын буюу тусгай шаардлагад нийцсэн ган бөгөөд EPC 02 багц ажлын шугам хоолойн эстакадад л гэхэд эхний ээлжинд 25.000 тн ган бүтээц шаардагдана.
Эдгээр ган хийц материалуудаас өнөөдөр 700 тонн-ыг тээвэрлэн авчирч, үйлдвэрийн талбайд буулгалаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн энэ оны барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.