МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШУТИС-д “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

ШУТИС-д “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”, үйлдвэрийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн талаар багш, оюутнуудад танилцуулах өдөрлөгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ШУТИС-д зохион байгууллаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага, бүтээн байгуулалтын явц, Гидрокрекинг+Висбрекинг технологийн сонголт, технологийн байгууламжууд, үйлдвэрийн ДЦС, газрын тосны хайгуул ашиглалт, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн инженер бэлтгэх төсөл хөтөлбөрийн талаар тус компанийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний сургуулийн багш, оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Мөн энэ өдөр Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэнгийн нэрэмжит Монголын геологи, эрдэс баялгийн музейд Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулсан үзмэрийн хэсгийг нээлээ.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.