УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.05) 11 цаг 07 минутад 11 гишүүний ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дээрх асуултын хүрээнд хөндсөн гурван зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.