Монгол улсад бодитоор хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн 2025 оны бүтээн байгуулалтын талаарх онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Өнгөрөгч 2025 онд ГТБҮ-ийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын 3000 гаруй инженер, техникийн ажилтнууд оролцон ажиллав.
Материал татан авалтаас онцолвол:
16.600 тн ган хийц
14.000 тн арматур төмөр
Нэг бүр нь 1,7 м өндөр, 70 орчим кг жинтэй 10.741 ширхэг суурийн бэхэлгээ
150 км урт шугам хоолой зэргийг үйлдвэрийн талбайд хүлээн авлаа.
Барилга угсралтын ажлуудаас онцолвол:
800,000 м3 ухмал, булалт, нягтруулалт хийсэн.
97,000 м3 төмөр бетон бүтээц цутгасан.
10,500 тн арматур,
4200 тн ган эстакад угсарсан.
22,300 инч дм далд шугам хоолой бэлтгэж, 181,000 инч метр шугам хоолой угсарсан.
61,000 инч дм ил шугам хоолой бэлтгэж, 128,000 инч метр шугам хоолой угсарсан байна.
Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, тоног төхөөрөмжүүд эхнээсээ үйлдвэрлэгдэж дуусан 2026 онд тэдгээрийн угсралтын ажил эхэлнэ.
