Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн талаас олгойдон гарч буй газрын тосоор дээлээ мялааж байснаас хойш даруй 22 жил өнгөрчээ. Гэвч газрын тосоо өөрсдөө нэрэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах Монголчуудын мөрөөдөл цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрч байна. Үе үеийн Засгийн газрын түвшинд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, байршлыг нь тогтоож, хашаа хатган шавь тавьдаг ч өнөөг хэр нь ажил хэрэг болоогүй нь үүний бэлээхэн жишээ. Харин МАН эрх барьж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал бодит хөрсөн дээр буух нөхцөл бүрдээд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд цаасан дээр “бүтээн байгуулсан” газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 150 га талбайд барихаар болсон нь саяхан. Сайншандаас 20 км зайтай уг талбайг улсын тусгай хэрэгцээнд авч 2018 оны хоёрдугаар улирлаас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр мэдэгдсэн Ерөнхий сайдын үг биеллээ олоод хоёр жил өнгөрчээ. Өмнөх Засгийн газар, Ерөнхий сайдуудын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн зураглалаас энэ удаагийнх өөр, илүү өргөн хүрээг хамарч байгаа юм. Учир нь, Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урт салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэсэн байдаг.
Үргэлжлэлийг эндээс