МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэр Шатахууны импортын хараат байдлыг хална

Газрын тос боловсруулах үйлдвэр Шатахууны импортын хараат байдлыг хална

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш шатахууны хэрэгцээгээ ханган, эдийн засагт нефть-химийн шинэ салбарыг бий болгох зорилготой бүтээн байгуулалтын цогц төсөл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна. Энэ бол “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) ТӨХХК-ийн төсөл юм.

2025 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалт нэн шинэ түүхтэй. 2017 оноос эхэлсэн БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэх МГТБҮ-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Цааш үзэх

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.