“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд төслийн барилга-угсралт, бүтээн байгуулалтын үе шатанд нөлөөлөлд өртөж буй байгаль орчны бүрдэл хэсгүүд буюу агаарын чанар, дуу шуугиан, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд хяналт-шинжилгээ хийх цэгүүдийн байршил, дээжлэлт авах үзүүлэлтүүдийг тогтоож байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Ногоон титэм” ХХК-иар гүйцэтгүүллээ.
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянахад энэхүү Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр чухал ач холбогдолтой юм.
Бид төслийн бүх л үе шатанд байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.