Дэлхийн эрчим хүчний шинэ үе, хандлагыг тодорхойлох ОУ-ын хуралд оролцож, газрын тос, байгалийн хийн салбарын томоохон тоглогч болох ONGC (Oil and Natural Gas Corporation), Францын Total Energies компанийн удирдлагуудтай уулзав.
БНЭУ-ын Газрын тос, Байгалийн хийн сайд ноён Hardeep Puri болон Гадаад харилцааны яамны Хөгжлийн түншлэлийн удирдлагын нарийн бичгийн дарга хатагтай Suja K.Menon-той уулзаж, төсөлтэй холбоотой зарим асуудлаар санал солилцов.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНЭУ-ын Гадаад харилцааны яам, Экспорт-Импортын банкны удирдлагуудтай хурал уулзалт хийснээс гадна
EPC 04 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч компанитай Ажил эхлүүлэх уулзалт хийлээ.