Монгол улсад хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцаж байна. Төслийн хэрэгжилтийн талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын Engineers India Limited болон Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructure Ltd компанийн удирдлагууд дэлгэрэнгүй танилцуулж, үйлдвэрийн талбайд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцууллаа. Үйлдвэрийн эхний багц ажил бүрэн дуусч, 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудын барилга угсралтын ажил хэвийн өрнөж байна. Мөн зарим тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явагдаж байна.
- / Мэдээ, Мэдээлэл
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ГИШҮҮД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
- 2025-04-09
- 8:21 мин
УИХ-ЫН ГИШҮҮД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Хуваалцах:
-
Facebook
-
Twitter
-
Telegram
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Тусламж хэрэгтэй юу?
Таньд бидний үйлчилгээний тухай асуулт байвал доорхи утсанд холбогдоно уу ...






























