МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

EPC 01 – ТЕХНОЛОГИЙН БУС БАЙГУУЛАМЖ

EPC 01 – ТЕХНОЛОГИЙН БУС БАЙГУУЛАМЖ

“Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламж” буюу EPC 01 багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр БНЭУ-ын “Kalpataru Power Transmission Limited” компанитай байгуулсан. Уг гэрээний хүрээнд үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд, Үйлдвэрийн усан хангамжийн систем, Үйлдвэрийн талбайн дэд бүтэц болон ус дамжуулах хоолойд шаардлагатай цахилгаан хангамжийн  ажлууд багтсан.

    Иргэний барилгууд:

    • Оффис, сургалтын төв
    • Анхны тусламжийн төв
    • Лаборатори
    • Гал унтраах анги
    • Агуулах
    • Засварын төв
    • Ажилчдын хоолны газар
    • Угтах хаалга 1,2

    Үйлдвэрийн усан хангамжийн систем болон талбайн дэд бүтцийн байгууламууд:

    • Талбайн доторх 18км авто зам түүний ус дамжуулах болон зайлуулах хоолой
    • 30000 м3 багтаамжтай цэвэр усны нөөцийн сав
    • Үйлдвэрийн усан хангамжийн 85.4 км шугам хоолойн угсралтын ажил
    • Өргөх насост станцын барилга
    • 11 худгийн барилга
    • Тос баригч байгууламж
    • Зам талбайн ус хураах талбай
    • 35кВ, 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам

    Хуваалцах:

    “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

    Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.