EPC 03 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч компаниар БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компани шалгарч 2022 оны 10-р сард гэрээ байгуулсан. Үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангахын тулд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн дизель болон зуухны түлшээр ажиллах, цахилгаан станцыг барьж барьж байгуулна.
Дулааны цахилгаан станцын холбогдох байгууламжууд:
- Хэрэглээний уурын генераторууд
- Уурын турбин генераторын барилга
- Деаэратор
- Түлшний агуулах түүний шугам хоолой
- Хангамжийн системүүд
- Дэд станцын болон удирдлагын өрөөний барилга
- Дизель генераторын барилга, байгууламж
Дулааны цахилгаан станц нь хэт халсан уур үйлдвэрлэх 2 уурын генератор, 2 уурын турбингенератороос бүрдэнэ. Уурын генератороос гарах өндөр даралтын уурын параметр нь 40 кг/см2*г, 4850С байна. Үүгээр 2 турбиныг ажиллуулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба бусад шаардагдах уурын хэрэглээг хангана.