МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

EPC 04 – Лицензтэй технологийн байгууламжууд

EPC 04 – Лицензтэй технологийн байгууламжууд

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн 7 байгууламжийг барьж байгуулна.

  1. Хүхэр ялгах байгууламж (SRU)
  2. Устөрөгч үйлдвэрлэх байгууламж (HGU)
  3. Шингэрүүлсэн шатдаг хийг ялгах байгууламж (LPGTU)
  4. Дизелийн гидроцэвэрлэгээний байгууламж (DHDT)
  5. Бензин боловсруулах байгууламж (MS Block)
  6. Гидрокрекинг байгууламж (HCU)
  7. Висбрекинг байгууламж (VBU)

Эдгээр байгууламжуудыг дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын үндэстэн дамнасан корпорациуд болох Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын патентаар, тэдний зураг төслөөр барьж байна. Лиценз эзэмшигч компаниуд гэрээнд заасан хугацаанд зураг төслөө 2022 оны 12-р сард боловсруулж дуусгасан.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.