Монгол улсад нефть-химийн салбарын суурь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ.
Эхний багц буюу “Технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил”-ыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects” компани шалгарсан.
Цааш унших