Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлыг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж 2019 оны 9-р сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар Батлан хамгаалах яам ажиллаж байна.
Хүнд даацын автозам

Төмөр зам
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, төмөр замын байгууламжийн ажлыг техникийн шаардлага, зураг төслийн дагуу гүйцэтгэж 2019 оны 10-р сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар “УБТЗ” ХНН ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь IV зэрэглэлийн, 27 км урттай, жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттайгаар төлөвлөгдсөн.
Цахилгаан дамжуулах шугам
ЦДҮС ТӨХК нь газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй бөгөөд Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн нь зураг төслийн ажил, Эрчим хүчний хөгжлийн төв нь барилгын хяналтын ажлыг гүйцэтгэж байна.