МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа.  Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь:

–  Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил

–  Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд

–  Үйлдвэрийн цахилгаан станц

–  Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай.

Үргэлжлэлийг эндээс

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.