МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Жей Эм Си прожектс Индиа” компанийн удирдлагууд Монголд ирэв

Жей Эм Си прожектс Индиа” компанийн удирдлагууд Монголд ирэв

“Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл нь Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын 4 багц ажлын гэрээнд хуваагдан хэрэгжиж буй бөгөөд эхний гэрээт ажлын гүйцэтгэгч БНЭУ-ын “Жей Эм Си Прожектс Индиа” компани https://www.jmcprojects.com/ 2021 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа билээ. Өнөөдөр “Жей Эм Си Прожектс Индиа” компанийн Ерөнхий захирал ноён

С.К. Трипати, Дэд ерөнхийлөгч О.П. Пандей, Стратеги, салбар компаниудын үйл ажиллагаа хариуцсан захирал А. Амит нар БНЭУ-аас ирж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо.

“Жей Эм Си Прожектс Индиа” компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (иргэний 7 барилга, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц)-уудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд тус компанийн удирдлагууд ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар монголын талын төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудтай мэдээлэл, санал солилцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн дараа дараагийн багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж буй бөгөөд хамгийн их цаг хугацаа, мэдлэг чадвар шаардсан “Технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах” ажил дуусч, АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын концернуудтай гэрээ байгуулах ажил ид явагдаж байна.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.