
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснфеть” компанийн Роснефть нефтийн компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо.