
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд ГТБҮ байгуулах төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлуудын талаар дэд сайдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын 4 багц ажлын гэрээнээс бүрдэх үйлдвэрийн эхний шатны бүтээн байгуулалт үргэлжилж байгаа, бусад багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгч болон лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Түүнээс гадна үйлдвэрийн түүхий эдийн хангамж, дамжуулах хоолой, тээвэрлэлт зэрэгтэй холбоотой асуудлуудаар талууд санал солилцож, газрын тосны үйлдвэрийн инженер бэлтгэх тал дээр онцгой анхаарал хандуулж, санаачлагатай ажиллана гэдгээ дэд сайд О.Батнайрамдал илэрхийллээ.
