МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шинэ нисэх онгоцны буудал төсөл”-ийн багтай туршлага солилцох уулзалт хийв

“Шинэ нисэх онгоцны буудал төсөл”-ийн багтай туршлага солилцох уулзалт хийв

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн инженер, техникийн ажилтнууд “Шинэ нисэх онгоцны буудал төсөл”-ийн багийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох уулзалт хийлээ. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн  хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.долларын санхүүжилтийг олгох болсноор Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал барих төслийн ажил 2008 оноос эхэлсэн. Менежментийн зөвлөхөөр нь Япон улсын “Жайка” олон улсын байгууллага ажилласан уг төсөл 12 жилийн хугацаанд хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил нь дуусаад байгаа  юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Менежментийн зөвлөхөөр БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компани ажиллаж байна. Хоёр төсөл санхүүжилтийн хэлбэр, менежмент, хэрэгжих арга замын хувьд зарим нэг талаар ижил төстэй учраас харилцан туршлага солилцох уулзалт хийсэн юм.

Төслийн багийнхан хууль эрхзүй, гэрээ хэлэлцээр, менежмент, лицензит болон лицензит бус технологи зэрэг сэдвийн хүрээнд тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээлэл солилцлоо. Туршлага, мэдээлэл солилцох энэ уулзалтыг дахин зохион байгуулахаар тохиролцсон юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.