“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олон Энэтхэгийн ард түмэнд туслах аянд нэгдэж, нэг өдрийн цалинтай тэнцэх мөнгөн хандив өргөлөө.
Даян дэлхий энх амгалан байг!
Хандивын аянд уриалж байна #PrayForIndia
Монгол улстай өнө эртний найрсаг харилцаатай Энэтхэгийн ард түмэнд Ковид-19 цар тахлын уршгаар нөхөж баршгүй гарз хохирол учирч буйд гүнээ харамсаж байна.
Энэтхэг улсад нэг хоногийн дотор 330 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр мянга гаруй хүн нас барж, улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь амь насаа алдсаар байгаа тухай дүр зураг, мэдээллүүд дэлхий нийтийг эмзэглүүлж байна.
Хүн төрөлхтөнийг нэг гэр бүл гэж үзэн хуваалцах, энэрэх сэтгэлээр ханддаг Энэтхэгийн ард түмэнд туслах аянд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олон нэгдэж, нэг өдрийн цалинтай тэнцэх мөнгийг хандивлаж байна.
Уг хандивын үйл ажиллагаанд бусад төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд, иргэдийг идэвхтэй оролцож, учирсан зовлон бэрхшээлийг даван туулахад өчүүхэн ч атугай сэтгэлийн дэм өргөхийг уриалж байна.